Андерсон энд Андерсон ХХК
Андерсон энд Андерсон ХХК нь олон улсын хуулиийн фирм бөгөөд анх 1885 онд Америкийн Нэгдсэн Улсад байгуулагдсан. 1963 оноос Андерсон энд Андерсоны хуульчид Ази тивд ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний нэг нь БНХАУ дахь гадаадын үйлчлүүлэгчдийн эрх ашгийг төлөөлөн ажиллах анхны Америк хуульч болсноор 1972 онд Ази дахь анхны төлөөлөгчийн газраа байгуулсан. Өдгөө тус фирм нь аугаа Хятад орноор тогтохгүй Монгол, Япон, Энэтхэг, Хятад, Хонг Конг, Макао зэрэг Азийн бусад оронд өөрийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Андерсон энд Андерсоны хуульчид практикын арвин туршлагатай, холбогдох салбарынхаа тэргүүлэгчид хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тэд өдгөөгийн эрх зүйн салбар дахь тулгамдаж буй асуудлын хүрээнд өөрийн санал бодлоо дэвшүүлэн лекц илтгэл тавихын зэрэгцээ, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж байна.
Манай хуульчид Америкийн Нэгдсэн Улс болон Азийн орнуудын хуульчдаас бүрддэг. Олон жилийн туршид манай хуульчид БНХАУ, Монгол, Макао зэрэг улсуудын Мартендаль Хаббелын хуулийн товхимолын албан ёсны хянан эмхэтгэгчээр ажилласаар Зүүн, Хойд Азийн хүрээнд хэдийн танил болсон.
Ази дахь манай хуулийн фирмийн хуульчид өргөн мэдлэг, чадвар шаардсан хил дамнасан байгуулагуудын санхүүгийн хэлэлцээрийг гардан гүйцэтгэж байсан бөгөөд мөн хуулийн этгээдийг нийлүүлэх болон нэгтгэх, зээл ба санхүүгийн түрээсийн гэрээнүүд, хөрвөх бонд, лиценз, өрийн бичнг, өр, барьцаа, банкны баталгаа, бонд, үнэт цаасны бизнесийн үйл ажиллагаанын хүрээнд банк болон санхүүгийн бусад байгууллагад зөвлөгөө өгч байна. Мөн манай фирм Монголын Иргэний Агаарын Тээврийн компани /МИАТ/ болон Хятадын Иргэний Агаарын Тээврийн компаниудад иргэний тээврийн онгоцны санхүүгийн түрээсийн болон томоохон зээлийн гэрээ байгуулахад нь хууль зүйн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан.
Түүнчлэн, тус фирм нь Оюуны оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарт шилдгийн тоонд ордог бөгөөд оюуны өмчийн эрхийн зөрчил бүхий хэргүүдэд зохиогчын эрх, патент болон барааны тэмдэг эзэмшигчдийг, мөн гадаад улсын компьютерийн программ зохиогчдын эрх ашгийг хамгаалан шүүхэд ялалт байгуулсаар ирсэн. Оюуны өмчийн бүртгэл болон хамгаалалт нь манай фирмийн чухал ажлуудын нэг юм.
Манай фирм нь Азид олон тооны гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудал дээр хууль зүйн зөвлөгөө туслалцаа өгөхийн зэрэгцээ БНХАУ-д анх удаа даатгалын хувьцаат компанийн гэрээ болон цахилгаан станц барих гэрээнүүдийг гардан хийсэн болно. Бид Азийг хөндлөн гулд хэрсэн олон тооны компани, тэдгээрийн төлөөлөгчийн газар, хамтарсан байгууллагууд болон 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг байгуулахад туслалцаа үзүүлээд байна.
Манай хуулийн фирм нь Франц, Америк, Швейцар, Сингапур, Английн болон бусад улсын нэр хүнд бүхий банкуудад түүнчлэн Дэлхийн банкны хуулийн зөвлөхөөр амжилттай ажиллаж байсны сацуу дэлхийн хамгийн том даатгалын компани, ундаа үйлдвэрлэгч компанид хууль зүйн зөвлөгөө үзүүлж байсан. Мөн бид Монголын хамгийн том уул уурхайн компани болон гадаадын олон уул уурхайн хөрөнгө оруулалттай компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлж мөн тэдэнд зориулан уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд нарийвчилсан судалгаа хийж байна. Мөн Сингапурын хөрөнгийн бирж дээр анх удаа Монголын банк бонд гаргахад туслалцаа үзүүлж байсан.
Сүүлийн есөн жилд бид Энэтхэг улс дахь өөрийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж Мумбай хуулийн фирмтэй маргаан, гадаадын хөрөнгө оруулалт, мөн оюуны өмчийн бүртгэл болон хамгаалалтын хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд Энэтхэг улсаас АНУ, Хятад болон бусад орнуудад хөрөнгө оруулах гэж буй компаниудыг төлөөлөн ажилладаг.
Түүнчлэн бид Хятад болон Япон улсуудад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд тусламж үзүүлэх зэргээр эрүүгийн салбарт ажиллаж байна.
Манай фирмийн мөн салбар төлөөлөгчдийн газарт ажиллаж байгаа олон хуульчид зөвхөн өөрийн орон болох Монгол, Хятад, Энэтхэг, Израйл, Хонг Конг болон Макао-д зөвшөөрөгдсөнөөс гадна Нью Иорк, Калифорни болон Америкийн Нэгдсэн Улсын Дээд Шүүхэд зөвшөөрөгдсөн. Тус фирмийн хуульчид англи хэлнээс гадна Монгол, Орос, Хинди хэлийг төгс эзэмшсэн агаад Хятад хэлний Мандарин, Шанхай, Хокин, Кантон болон бусад аялгаар ярьдаг.
Андерсон энд Андерсон ХХК-ийн хамтрагчид болон туслахууд нь олон улсад болон үндэсний маш өргөн хүрээний хууль эрх зүйн туршлагатай цөөхөн компаниудын нэг юм. Ийм учраас тус фирм нь
òîì êîìïàíóóäûã òºðºëæ¿¿ëýõèéí çýðýãöýý õóâü õ¿íä ºãºõ ¿éë÷èëãýýãýý ñàéæðóóëàí æèæèã ôèðì¿¿äýä ÷ õàðèóöëàãàòàé àæëûã õèéæ ÷àääàã. ÀÍÓ, Êàíàä, Àçè, Åâðîïûí îëîí óëñûí õýìæýýíèé áîëñîí òºðºë á¿ðèéí ¿éë àæèëëàãàà ýðõýëäýã òîì êîìïàíóóä áîëîí ò¿¿íèé õàæóóãààð æèæèã êîìïàíóóä õóâü õ¿ì¿¿ñ ÷ ìàíàé ôèðìèéí ¿éë÷ë¿¿ëýã÷èä þì.
- #! #
‘ ( ’ “‘ #(# . -
3. 1 ! # òîì êîìïàíóóäûã òºðºëæ¿¿ëýõèéí çýðýãöýý õóâü õ¿íä
ºãºõ ¿éë÷èëãýýãýý ñàéæðóóëàí æèæèã ôèðì¿¿äýä ÷ õàðèóöëàãàòàé àæëûã õèéæ ÷àääàã.
ÀÍÓ, Êàíàä, Àçè, Åâðîïûí îëîí óëñûí õýìæýýíèé áîëñîí òºðºë á¿ðèéí ¿éë
àæèëëàãàà ýðõýëäýã òîì êîìïàíóóä áîëîí ò¿¿íèé õàæóóãààð æèæèã êîìïàíóóä õóâü
õ¿ì¿¿ñ ÷ ìàíàé ôèðìèéí ¿éë÷ë¿¿ëýã÷èä þì.
|