Archive for June, 2003

Шүүхийн үйл ажиллагаа болон маргаан шийдвэрлэх нь

Wednesday, June 11th, 2003

Шүүхийн үйл ажиллагаа болон маргаан шийдвэрлэх нь

Энэ бол бараг л өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байдаг бичил ертөнц  л гэсэн үг. Тиймээс компаниуд Азид төдийгүй хил дамнасан хэлэлцээ хийхэд маргалдаан, санал зөрөлдөх тохиолдол гарах гарцаагүй.  Андерсон энд Андерсон нь тэрхүү санал зөрөлдөөн, зөрчилдөөнийг шийдвэрлэхэд ихээхэн туршлагажсан төдийгүй өөрийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хамгийн сайн шийдлийг олохдоо мэргэшсэн.

Бид таны санал хүсэлтийг үндэслэн таньд учирч буй саад, бэрхшээлийг даван туулах боломжит гарцыг олоход туслах болно.

Зөвшилцөл, арбитр, шаардлагатай тохиолдолд шүүхийн үйл ажиллагаа зэрэг арга замуудыг сонгож болох бөгөөд манай  хуульчид маргааныг шийдвэрлэж болох бүхий л боломжит аргуудыг ашиглахдаа гаргуун ба тухайн чиглэлдээ туршлагатай.

Бид Азийн шүүх болон Нэгдсэн улсын шүүхийн хянан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй бөгөөд үйлчлүүлэгч бүрийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө боломжит бүхий л арга хэмжээг авдаг. Бид талуудтай уулзан энгийн үл ойлголцлыг тодруулж маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээн ажиллах ба шаардлагатай тохиолдолд өөрийн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг БНХАУ-ын болон Америкийн дээд шүүх, мөн бусад орнуудын шүүхэд хамгаалан ажиллаж байна.

Бид дараах болон өөр бусад маргаануудад өөрийн үйлчлүүлэгчдээ амжилттайгаар төлөөлөн, тэдний эрх ашгийг хамгаалан ажиллаж байсан.

-          АНУ-ын дээд шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн.

-          Microsoft Software болон Бээжин Жүрэн Компъютер компаниудын хооронд үүссэн маргаанд Microsoft Software компанийг төлөөлсөн бөгөөд БНХАУ-д зохиогчийн эрх зөрчих явдлыг зогсоох талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж чадсан.

-          Daewoo vs Fushan AIC хооронд үүссэн маргаан

-          Xian Antai эмийн үйлдвэр болон General Motors

-          Procter & Gamble vs Lu Chaowen

-          Tianjin Корпораци болон Citibank –ны Гуйхжоу дахь салбарын хооронд үүссэн маргаан

-          Harcourt Brace vs. An Hui Press

-          Whirlpool vs. Zhongshan Jia Xin

Marubeni vs. Hainan Yunhai олон улсын шингэрүүлсэн хийн Хөгжлийн Компаний хооронд үүссэн маргаан болон өөр бусад маргаануудад үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадсан.