Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Та жижиг орон сууц эзэмшиж байна уу хэдэн зуун га эзлэн орших том зочид буудал эзэмшиж байна уу гэдгээс үл хамааран аливаа хөрөнгийг худалдан авах, худалдах, хөрөнгө оруулах зэрэгт туйлын няхуур хандах хэрэгтэй.
Хэн тухайн хөрөнгийн жинхэнэ өмчлөгч вэ ?, Хөрөнгийг ашиглахад ямар нэг хязгаарлалт байгаа эсэх ?, Хөрөнгийн үндсэн өртөг хэд вэ?, Та хэнээс худалдан авч байгаа, хэнд зарж байгаа болон тухайн этгээд нь энэхүү үйл ажиллагааг эрхлэх эрхтэй юу? Гадаадын иргэд БНХАУ, Монгол, Хонг Конг зэрэг улсуудад газар худалдаж авах, эзэмших эрхтэй эсэх, тийм эрх байхгүй бол өөр хууль зүйн ямар боломжит хувилбар байна? гэх зэрэг асуултуудыг тодруулах нь үл хөдлөхийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэхэд маш чухал байдаг.
Андерсон энд Андерсон нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүхий л мэдлэг чадварыг бүрэн хангасан. Манайд өөрийн орны хэл, соёл зан заншил, улс төр, хууль зүйн орчныг сайн мэддэг орон орны хуульчдийн баг ажилладаг нь бидний давуу тал юм Бид Хятад, Монгол улсууд дахь анхны олон улсын хуулийн фирм байсан бөгөөд Монголд 1992 онд байгуулагдаж, 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ-д АНУ-ын ерөнхийлөгч Никсоны айлчлалын дараагаас 1972 онд байгуулагдсанаас хойш нийтдээ бараг 40 жил үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай фирмийн хуульчид гадаадын компаниудад үйлдвэрийн парк худалдан авах, зочид буудлын сүлжээ байгуулах, барилга болон орон сууцны цогцолбор барих болон гадаадын иргэд орон сууц худалдан авах, түрээслэх зэрэг өргөн хүрээнд өөрийн үйлчлүүлэгч нартаа хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг. Бид өндөр хэмжээний томоохон төслүүд дээр бичиг баримт боловсруулах, харилцан тохиролцох өндөр түвшний туршлагатай. Бид олон улсын хуульчдын баг, бие даасан зөвлөхүүд, хувь хүн хэн ч байсан ялгаагүй харилцан тохиролцоонд хүрч ажил хэргийг явуулж чаддаг.
Бид өөрсдийн үйлчлүүлэгч нартаа дараах үйлчилгээг үзүүлэх болно. Үүнд:
- Газар эзэмших болон ашиглах болон ашиглах эрхийн талаарх зөвлөгөө
- Байшин, барилга зэрэг үл хөдлөх хөрөнгө барих
- Барилга, байгууламж болон үл хөдлөх хөрөнгө эзэмших
- Хөгжлийн төсөл
- Хөрөнгө оруулалттай холбогдон үүсэх татварын асуудал
- Хөгжлийн төслийн санхүүжилт
- Хил дамнасан үл хөдлөх хөрөнгийн худалдаа
- Лизинг
Бидний үйлчлүүлэгчдийн хүрээ:
Нидерландад орших барилгын салбар дахь дэлхийн хамгийн том компанийн нэгтэй хамтран ажиллаж байсан, Хятадын үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг /үйлдвэр, орон сууц болон компанийн чиглэлээр /компани, АНУ-ын зочид буудлын сүлжээ дэлхийд тэргүүлэгч компани, Хятадад албан байгууллагын болон үйлдвэрийн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, Их Британийн хөрөнгийн менежмэнтийн групп, Макаогийн зочид буудал, казино, Хятадын үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн компани түүнчлэн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй болон бусад олон үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байсан.
